Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах нь дэлхийн хөгжлийн хөтөлбөрийн чухал сэдэв байсаар ирсэн. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг худалдаагаар дамжуулан ахиулах нь зөвхөн төрийн бодлого, хувийн хэвшил, нийгмийн асуудал биш юм. Тиймч учраас Дэлхийн худалдааны байгууллага (WTO), Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) хамтарсан агентлаг болох Олон улсын худалдааны нь эмэгтэйчүүдийн болон худалдааны тэргүүлэх хөтөлбөр болох SheTrades санаачлагыг эхлүүлсэн юм.

  • Хамтын ажиллагаа
  • Нетворкинг
  • Сургалт
  • Эх сурвалж

ОУХТ болон SheTrades санаачилгын тухай

2015 онд байгуулагдсан ITC SheTrades нь эмэгтэйчүүдэд мэдлэг, хамтын ажиллагаа, түнш, хүртээмжтэй бодлогыг бий болгоход төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлсээр байна.

ITC SheTrades Hub нь үндэсний болон бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд, зах зээл, хөрөнгө оруулалтын боломжууд, харилцан туршлага солилцох, түншээ олоход дэмжлэг, зөвлөгөө мэдээлэлийг хүргэдэг төв юм. ITC SheTrades Hub нь өдгөө дэлхийн 17 улсад байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

SheTrades Mongolia Hub нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын болон дотоодын бизнесүүдтэй түншлэлийн харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, чадавхжуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийнхүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх, тогтвортой үйл
ажиллагаа явуулахад гүүр болж ажиллах зорилготой.

Зорилго

SheTrades Mongolia Hub нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг олон улсын болон дотоодын бизнесүүдтэй түншлэлийн харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, чадавхжуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд нэвтрэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад гүүр болж ажиллах зорилготой.